Foto

"Мансууруулах бодисын хэрэглээ хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр"-ийг тэмдэглэж байна.

Дэлхийн  “Хар тамхи мансууралтай  тэмцэх өдөр”-ийг “ Эрүүл мэндэд Эрх зүй, Эрх зүйд Эрүүл мэнд ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх  үйл ажиллгааны удирдамж, төлөвлөгөөний дагуу  СХД-д байрлах “Энхжин” худалдааны төвөөр үйлчлүүлж буй  иргэдэд мансууруулах, эм бодисын хор хөнөөлийг сурталчилсан өдөрлөг зохион байгуулллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг  Наркологийн эмнэлгийн дарга нээж, иргэдэд хар тамхи мансууруулах бодисын хэрэглээний өнөөгийн байдал болон, бие махбодь, сэтгэцэд хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл өгч, 120 иргэний артерын даралт, SPO2, зүрхний цохилтыг үзэж, стрессийн түвшинг тодорхойлж, тамхины никотины хамаарлыг  тодорхойлох, архины хэтрүүлэн хэрэглээг илрүүлэх сорилуудыг нийт 49 иргэнээс авч, мэргэжлийн эмч зөвлөгөө мэдээлэл өгсөн ба ажлын байран дээрээ өөрөө стресээ тайлах боломжтой-18,  ажлаас үүдэлтэй стресст автсан-7, туйлдлын байдалд хүрч болзошгүй-24 иргэн, никотины маш бага хамааралтай-11, бага хамааралтай-8, дунд зэргийн хамааралтай-15, өндөр хамааралтай – 15 иргэн сорилоор оношлогдлоо. Өдөрлөгийн үеэр нийт 5 төрлийн мэдээллийн самбар ашигласан ба 6 төрлийн гарын авлага тараах материалыг нийт 225 ширхэгийг тараасан байна.