Foto

"Мансууруулах бодисын хэрэглээ хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр"-ийг тэмдэглэж байна.

НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлэг нь Дэлхийн  “Мансуурлын эсрэг өдөр”-ийг “Эрүүл мэндэд Эрх зүй, Эрх зүйд Эрүүл мэнд” уриан дор Цагдаагийн Ерөнхий Газар, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Гадаадын Иргэн Харъяатын Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газар зэрэг байгуулагуудтай хамтран “Чингис хаан Олон улсын нисэх буудал”-д “Хар тамхи, мансууралтай  тэмцэх өдөрлөг”-ийг   зохион байгууллаа.  Өдөрлөгийн үеэр иргэдэд  “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж юу вэ?, “Хүний бие махбодид үзүүлэх хор хөнөөл”-ийн  талаар мэдээлэл хийж, 4 төрлийн мэдээллийн самбар  болон 5 төрлийн гарын авлага тараах материал 200 ширхэгийг тарааж, сурталчилгаа хийлээ.

Энэ өдрийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий Газар, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Гадаадын Иргэн Харъяатын Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Гаалийн Ерөнхий Газрын 25 алба хаагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтох эмгэг”-ийн талаарх сургалтыг хийж, мэдлэг олгож, цаашид хамтран ажиллах санал солилцлоо.