НАРКОЛОГИЙН ЭМНЭЛГИЙН 2019 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

     МУ- ын Эрүүл мэнд сайдын 2017 оны 05 дугаар сарын 10- ны өдрийн “Иргэдийн гомдол саналыг хүлээн авах тайлагнах тухай” 186 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2013 оны  А/1086 дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам болон Наркологийн эмнэлгийн даргын 2015 оны 02 дүгээр сарын 02 – ны А/18 тоот  иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх журмыг баримтлан иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хүлээн аван шийдвэрлэн ажиллаж байна.

2019 оны хагас жилийн байдлаар иргэд, үйлчлүүлэгчидээс  40 талархал  ирсэн байна.

 Иргэд, үйлчлүүлэгчдээс ирсэн санал, хүсэлтийг төрлөөр нь авч үзвэл:

          -  Өргөдөл -0

          -   Гомдол -0

           - Санал -0

           - Хүсэлт -0

           - Талархал- 40

 

    Засгийн газрын 11­­ -11 төвийн болон erp.ulaanbaatar.com хандалтуудаар өдөр бүр орж иргэдээс ирсэн өргөдөл гомдол санал хүсэлийг шалган шуурхай шийдвэрлэн ажиллаж байна

 

    Иргэд үйлчлүүлэгчдээс бичгээр 39-талархал 11-11 төвөөр 1 талархал ирж  смартсити.мн, утсаар, биечлэн, бусад хандалтуудаар ямар нэгэн өргөдөл гомдол ирээгүй байна.

      НЗДТГ- т сар бүрийн 30-ны дотор  өргөдөл мэдээ тайлан шийдвэрлэлтийн байдлыг албан тоотоор мэдэгдэн ажиллаж байна

    Иргэд, үйлчлүүлэгчдээс ирсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэх үүднээс  шийдвэрлэлтийн хугацааг ажлын  5 хоног болгон бууруулан ажиллаж байна.