Мэдээлэл зөвлөгөө өгөх утас: 18001893 Хүлээн авах утас: 70173985 И-мэйл хаяг: hospital@narkology.ub.gov.mn

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын даргын 2018 оны 01 сарын 31-ний А/09 тоот тушаалаар Захиргаа Аж ахуйн тасаг нь дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.

1. Тасгийн эрхлэгч, архив бичиг хэргийн ажилтан О.Эрдэнэ-Оюун

2. Статистикч эмч Б.Энхтуул

3. Аж ахуйн нярав Г.Норжинцогзол

4. Тогооч Ч.Сарнай, Х.Үүрцайх

5. Жолооч Даваажаргал

Үндсэн үйл ажиллагаа 

  • Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөн явуулах, харилцсан бичиг, архивын лавлагаа үйлчилээг хариуцан зохион байгуулах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлтийн стандарт заавар журмын талаар сургалт явуулж мэдээллээр хангах
  • Байгууллагын статистик мэдээллийг хугацаанд нь үнэн зөв гаргаж удирдлага болон дээд шатны байгууллагуудад танилцуулах, тайлагнах
  • Эмнэлгийн байр талбай, гадна болон дотоод засвар тохижилт, эд хөрөнгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг ханган ажиллах, үндсэн болоод эргэлтийн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд тогтмол хяналт тавьж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах
  • Үйлчлүүлэгчдийн хоол, хүнсний эрүүл ахуйн чанарт анхааран, чанарын шаардлага хангасан баталгаатай бүтээгдэхүүнээр үйлчлэх, эмчлүүлэгчдийн болон ажилчдын аюулгүй байдлыг ханган, амар тайван байдлыг бий болгоход харуул жижүүрийн хариуцлагыг өндөржүүлэн ажиллах