Мэдээлэл зөвлөгөө өгөх утас: 18001893 Хүлээн авах утас: 70173985 И-мэйл хаяг: hospital@narkology.ub.gov.mn

Эмчилгээний тасаг нь нийт 4 эмч, 7 сувилагч,  1 халдвар судлаач, 1 био анагаахын мэргэжилтэн, туслах сувилагч 3,  5 асрагч , 1 эм зүйч, 1 ариутгагчийн бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн хүн амд донтох эмгэгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай хамт олны эрхэм зорилго: Нийслэлийн хүн амд донтох эмгэгийн оношлогоо, эмчилгээ үйлчилгээг чанар стандартын дагуу, эмнэлгийн мэргэжилтэний ёс зүй, харилцаа хандлагыг дээдлэн ажиллах

Бидний уриа: Инээмсэглэн угтаж - Эелдгээр үдье

Эмчилгээний тасагт:

-       Хүлээн авах яаралтай тусламжийн хэсэг

-       Сэтгэц – нийгмийн сэргээн засах эмчилгээний кабинет

-       Нийгмийн эрүүл мэндийн баг

-       Лаборатори

-       Зан үйл, сэтгэл заслын эмчилгээний 4С хөтөлбөрийн баг

-       Эмийн сан харьяалагддаг.

Тасгийн үйл ажиллагаа:

-       Донтох эмгэгтэй үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээ явуулах

-       Сэтгэл заслын эмчилгээг олон төрөлт хэлбэрээр явуулах

-       Амбулаторийн үзлэг

-       Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ

-       Судалгаа шинжилгээ

-       Урьдчилан сэргийлэх үзлэг болон гадаад, дотоод сургалт сурталчилгааг явуулдаг.

Зан үйл, сэтгэл заслын “Сайн санаа,  сайхан сэтгэл-4С” хөтөлбөр: 2018 оны сараас 11 сараас  21 хоногийн хугацаанд, эмнэлэгт суурилсан, вакумжсан сэтгэл заслын эмчилгээний шинэ хөтөлбөр болох 4С хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус эмчилгээний багт их эмч-3 /сэтгэцийн эмч-2, дотрын эмч-1/, сэтгэл зүйч-2, нийгмийн ажилтан, сувилагч ажиллаж байгаа бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, эмчилгээний үр дүн 80-90%-д хүрсэн эмчилгээний хөтөлбөрүүдээс монгол хүний сэтгэхүйд тохирох арга аргачлалыг сонгон авсан цогц эмчилгээ хийгдэж байгаагаараа онцлогтой юм.