Мэдээлэл зөвлөгөө өгөх утас: 18001893 Хүлээн авах утас: 70173985 И-мэйл хаяг: hospital@narkology.ub.gov.mn, narkology.h@gmail.com

2020 онд ЭМТҮЧАБ-ын алба / багийг эмнэлгийн даргын А/27 тоот тушаалаар орон тооны 1, орон тооны бус 8-н хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж, багийн ажиллах журмыг хавсралтаар баталсан.

Наркологийн эмнэлгийн чанарын алба нь Монгол Улсын хууль, тушаал, журмыг баримтлан, хэрэгжүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээ, дотоод хяналт, шалгалт аудит хийх, зөвлөмж боловсруулах, чанарын сургалт, чанар сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

        Чанарын албаны дарга, чанарын менежер- Д.Оюунчимэг

    Тусламж үйлчилгээний чанарын мэдээлэл асуудал хариуцсан ажилтан – С.Золжаргал

Бидний үйл ажиллагаа:

1.    Байгууллагын чанарын төлөвлөгөө, чанарын хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих,

2.   Тасаг нэгжийн чанарын багийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,

3.   Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, эмнэлгийн үйл ажиллагааг дүгнэх,

4.   Чанар сайжруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,ололт амжилтыг тасаг нэгжүүдэд сурталчлах

5. Эмнэлгийн халдвар хяналтын төлөвлөгөө үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай зохицуулалтын талаар санал гарган шийдвэрлүүлэх

6.   Эмийн эмчилгээний чанар, шаардлагатай эмийн хангалт, жор бичилт, гаж нөлөө, зохистой хэрэглээнд хяналт тавих.

7.   Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйл ажиллагаанд хяналт тавьж хамтран ажиллах

8.    Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах талаар ажил зохиох

9.    Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, мэргэжлийн алдаатай үйлдлийн талаар нэргүй бөгөөд зэмлэн буруушаагаагүй арга замаар цуглуулсан мэдээллийн сан байгуулах, эмч ажилтнуудад бусдаас болон алдаанаасаа суралцах орчин бүрэлдүүлэхэд туслах

10. Үйлчлүүлэгчдийн санал сэтгэгдлийг сонсох, сэтгэл ханамжийн судалгаа явуулж, тусламж үйлчилгээний чанарыг үнэлүүлэх