Архи ба архитай холбоотой өвчнүүд Германы эрдэмтний 40 жилийн клиникийн болон эрдэм шинжилгээ судалгааны туршлагаас
    Тус эмнэлгийн урилгаар Германы Хайдэлбэргийн их сургууль, Манхэймийн Их сургуулийн эмнэлгийн Анагаахын тэнхмийн  хүндэт тэргүүн, Хүндэт профессор Манфред Зингер (Manfred V. Singer, M.D. Professor) 1 сарын хугацаатай ажиллаж байна. Ажиллах хугацаандаа дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан дүүргийн эрүүл мэндийн төвийн сэтгэц наркологийн кабинетийн эмч, мэргэжилтэн, дотрын эмч нарт "Архи ба архитай холбоотой өвчнүүд, Германы эрдэмтний 40 жилийн клиникийн болон эрдэм шинжилгээ судалгааны туршлагаас"  сэдэвт 1 өдрийн 2 удаагийн сургалтыг нийт 70 гаруй эмч, мэргэжилтнүүдэд явууллаа.