ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВДИЙН ЭМЧ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДАД ASSIST ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Чингэлтэй дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн сэтгэцийн хөтөлбөр хариуцсан эмч, нийгмийн ажилтнуудад ASSIST сургалтыг 2018.06.14-ны өдөр 10.00-17.30 цагийн хооронд зохион байгууллаа.

    Сургалтыг дараах агуулгын дагуу явууллаа.

    - ASSIST хөтөлбөрийн танилцуулга

    - ASSIST тандалт асуулгаар богино хугацааны эрчимтэй зөвлөгөөг алхам алхамаар хийх

    - Тандалт асуулгаар богино хугацааны эрчимтэй зөвлөгөөг хийх дадлага

    - Олон төрлийн мансууруулах бодис хэрэглэдэг үйлчлүүлэгчид урт хугацааны зөвлөгөө өгөх

    - Өндөр эрсдэлт болон тариур хэрэглэдэг үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээ