Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны удирдах бүрэлдэхүүний сургалтанд амжилттай оролцлоо.

    Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг даргын 2016 оны А/43 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд  НОБГ-ын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан сургалт Налайх дүүрэгт болж өнгөрсөн.

     Сургалтанд нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах бүрэлдэхүүн, харьяа байгууллагын дарга, орлогч дарга нараас бүрдсэн нийт 70 гаруй хүн хамрагдаж, газар хөдлөлтийн гамшгийн талаархи мэдээлэл болон яаралтай үед авах арга хэмжээг судлалаа. НОБГ-ын мэргэжилтнүүд онолын хичээл зааж, “Налайх” эрүүл мэндийн төвөөс газар хөдлөлтийн гамшгийн үед “Хээрийн эмнэлэг” үзүүлэн сургуулилт зохион байгуулсан.