“ХҮН БАЙХЫН УЧИР” уулзалт-ярилцлага болов

     Монгол улсын соёл-урлагийн олны танил эрхмүүдийг урьж, тэдний туулж өнгөрүүлсэн ажил-амьдралын гараа, амжилтын нууц, зөв амьдрахуйн философи, сургамж үгс, үнэтэй зөвлөмжийг хүргэх зорилгоор “ХҮН БАЙХЫН УЧИР”  уулзалт, ярилцлагыг хагас жилд 1 удаа зохион байгуулахаар Параклиникийн тасгаас санаачлан хэрэгжүүлээд эхлээд байна.

    Энэ удаад МУ-ын СТА, Хувьсал продакшны жүжигчин Д.Ганцэцэг бидний урилгыг хүлээн авч, эмнэлгийн алба хаагчид, үйлчлүүлэгчдийн дунд чөлөөт уулзалт-ярилцлаганд оролцож, өөрийн амьдралын түүх, уран бүтээлийн талаар ярьж, үйлчлүүлэгчидтэй санал сэтгэгдэлээ хуваалцсан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.