Эрүүл мэндийн салбарын залуучууд "Цусаа бэлэглэх өдөр"-т нэгдэнэ

    Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ой, МҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР”-ийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран 12 сарын 02-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зохион байгуулахаар боллоо.

    “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР”-ийг зохион байгуулсанаар сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг сурталчлан эгнээг өргөжүүлэх, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, Тогтмол цусаа бэлэглэдэг доноруудыг хамт олны дунд алдаршуулах, Ард иргэдийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажилладаг эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дунд цусаа бэлэглэх хүмүүнлэгийн ажиллагааг зохион байгуулах, Эрүүл мэндийн салбарын болон ҮЭ-ийн байгууллагын талаар эерэг мэдээллийг нийгэмд хүргэх, МЭМАҮЭХ-ны 90 жилийн ойг тохиолдуулан МҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудын ҮЭ-ийн байгууллагын үйл ажиллагааг нийгэмд сурталчилан таниулах зорилготой юм.

    Тус үйл ажиллагаанд Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны залуучуудын хороо болон ҮЭ-ийн анхан шатны хороодын залуучуудын хэсгүүд гардан зохион байгуулж оролцох бөгөөд эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг өргөн хүрээнд хамруулаар боллоо. Мөн 21 аймгийн ҮЭ-ийн холбоодоос энэ өдрийн хүрээнд Цус сэлбэлтийн төвүүдтэйгээ хамтран нэгэн зэрэг зохион байгуулагдах болно.

    Иймд "Хариу нэхээгүй тус" уриан дор зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагаа нь 2016.12.02-ны 10.00 цагт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд байрлах Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн шинэ байранд болох тул "Эрүүл мэндийн салбарынхан" та бүхнийг өргөнөөр оролцож нэг хүн 3 хүний амь насыг аврах үйлсэд нэгдэхийг уриалж байна.

    Жич: "Хариу нэхээгүй тус" урианд нэгдсэн 5-аас дээш өгөлттэй донорууд, 10 ба 20 дахь удаагаа цусаа бэлэглэсэн донор, Хүндэт доноруудад " Хүндэт донор" өргөмжлөлийг гардуулан шагнаж урамшуулах юм.

    Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны ажлыг алба, Залуучуудын хороо, анхан шатны ҮЭ-ийн хорооны залуучуудын хэсгүүд.