Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хорооны уулзалтанд оролцлоо
    "Гэр бүлийн хүчирхийлэл-ажилчид, ажлын байранд үзүүлж буй сөрөг нөлөө" сэдэвт судалгааны чиглүүлэх семинарыг өнөөдөр буюу 11-р сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд ҮЭ-ийн хороодын Эмэгтэйчүүдийн хэсгийн ахлагч нар хамрагдаж мэдээлэл авлаа. Уг судалгааг эмч ажилтнуудаас онлайнаар болон цаасаар авч 11-р сарын 25-ны дотор салбарын ҮЭ-ийн холбооны Эмэгтэйчүүдийн хороонд ирүүлэхээр болов.