Чихрийн шижин өвчнөөс сэргийлье, “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр, “Цус харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

    Чихрийн шижин өвчнөөс сэргийлье, “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр”,  “Цус харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2016.11.22-ний өдөр Эмчилгээний тасаг, Параклиникийн тасаг хамтран тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дунд эрүүл мэндийн өдөрлөг бусад ажил-арга хэмжээг зохион байгууллаа.

    Энэ үеэр дээрх өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мөн шинжлэх ухааны эх сурвалж, тоо баримт бүхий мэдлэг-мэдээллийг хүргэх, иргэний эрүүл мэндийн боловсролд нэмэр болохуйц, энэ талын боловсролыг дээшлүүлэхэд зорилгоо болгон энэхүү өдөрлөгийн агуулгамжийг багтаасан сэдвүүдээр хичээл заан, мэдлэг шалгах АХА хөгжөөнт тэмцээн явуулж, витаминжуулах ( аньс, чацаргана шүүс, хүчилтөрөгчийн коктейл) ажил зэрэг олон талт арга хэмжээг явуулсан нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд хүрсэн ажил болов.