“Сэтгэцийн өөрчлөлт, хямралын үед сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх” сэдэвт сургалтанд хамрагдлаа

    “Тамир” ротари клуб, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Сэтгэл судлалын хэрэглээний хүрээлэнгийн хамтран “Сэтгэцийн өөрчлөлт, хямралын үед сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх” сэдэвт сургалт  2016.11.16-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, уг сургалтанд тус эмнэлгийн сэтгэл зүйч хамрагдав.

    Энэхүү сургалтанд Зохион байгуулагч талуудын урилгаар Хонг Конгийн гэр бүлийн сэтгэл зүйн институтын захирал, сэтгэл судлалын ухааны доктор, профессор Алберт Чан, Хонг Конгийн Их сургуулийн эм зүйн ухааны магистрант, Сэтгэцийн эмч, Хонг Конгийн улсын эмнэлгийн зөвлөх эмч доктор Исаак Еип багш нар  дээрх сэдвийн хүрээнд лекц-илтгэл тавьж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга техникт суралцсан сертификат олголоо.