Гамшгаас хамгаалах зарим арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаа

    МУ-ын гамшгаас хамгаалах тухай хууль, НЭМГ-ын эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах , урьдчилан сэргийлэх үйл ажиллагааний төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2016 оны 3-р сарын 24-ний өдөр өөрийн байгууллага дээрээ эмнэлгийн ажилтан, албан хаагчдын дунд гамшгаас хамгаалах, болзошгүй гамшгийн үеийн үүргэвчний бэлэн байдалд хяналт тавьж, зарлан мэдээлэл явуулах ажиллагааг бүдүүвч зургийн дагуу явуулж цугларан, байгууллагын гамшиг, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед авран хамгаалах арга хэмжээ зэргийг харуулсан үзүүлэх сургуулилтийг амжилттай зохион байгууллаа.