Авлигын эсрэг хууль

     

    МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ 

    2006  оны  07  сарын 06  өдөр                                       

    АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ  

     


    НЭГДҮГЭЭР БҮЛЭГ  

    Нийтлэг үндэслэл  

                1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

                1.1.Энэ хуулийн зорилт нь  авлигатай  тэмцэх үйл ажиллагаа,  авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

    2 дугаар зүйл. Хууль тогтоомж

                 2.1.Авлигын эсрэг хууль тогтоомж нь Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

                2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

    21 дүгээр зүйл.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр

                21.1.Улсын Их Хурал Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан хугацаагаар батална.

    /Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

                3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт 3.1.3.“албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан  тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг;

                            3.1.4.“давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд  албан тушаалын эрх мэдлээ  урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд  буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг;

                            3.1.5.”олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа” гэж олон нийтэд  авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, тэдэнд  авлигыг үл тэвчих ёс суртахуун төлөвшүүлэх, уг ажиллагаанд тэднийг татан оролцуулах арга хэмжээний цогцолборыг;

               3.1.6. “авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” гэж авлигын  шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг  таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний цогцолборыг;

                           3.1.7.“хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил” гэж Авлигатай тэмцэх байгууллагад    хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт явуулж байгаа эрүүгийн байцаан шийтгэх   ажиллагааг;

                            3.1.8. “гүйцэтгэх ажил” гэж Гүйцэтгэх ажлын тухай2 хуулийн 2 дугаар зүйлд заасан ажиллагааг;

                            3.1.9. “сонгуульд нэр дэвшигч” гэж  Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг.

                4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

    4.1.Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:

                4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;

    4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;

    4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;

    4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний  зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;

    4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн  тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;

    4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны     иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;

    4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;

                            4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан.

    /Энэ зүйлийг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

    ХОЁРДУГААР БYЛЭГ  

    Олон нийтийг соён гэгээрүүлэх,  авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа  

                5 дугаар зүйл. Олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа

    5.1.Энэ хуулийн 3.1.5-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэн  дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:

                            5.1.1. Улсын Их Хуралд хэлэлцэгдэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн зүгээс саналаа илэрхийлэх бололцоо,  нөхцөлөөр хангах;

                           

                            5.1.2.төрийн байгууллага авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд  сурталчлах, энэ талаархи мэдээллийг иргэд, байгууллага  чөлөөтэй авах нөхцөлийг хангах;

                           5.1.3.авлигын асуудлаар эрдэм шинжилгээний судалгаа хийх,  ном,  сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажилд сургалт, эрдэм шинжилгээний болон төрийн бус байгууллагуудыг оролцуулах; 

                            5.1.4.сургалтын байгууллагууд эрх зүйн болон ёс зүйн хичээлийн хүрээнд суралцагчдад авлигын нийгмийн хор аюул, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлж, түүнийг үл тэвчих  ёс суртахуун төлөвшүүлэх; 

                            5.1.5.албан бус боловсролын байгууллага болон сургуулиас гадуурх сургалт эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу авлигын нийгмийн хор аюулыг суралцагчдад  тайлбарлан таниулах, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг эзэмшүүлэх;

                            5.1.6. хэвлэл мэдээллийн байгууллага авлигын аливаа хэлбэрийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйн орчинг төлөвшүүлэхэд нийтлэл, нэвтрүүлгийнхээ бодлогыг чиглүүлэх, энэ талаар  байнга мэдээлэл, сурталчилгаа явуулах.

                6 дугаар зүйл.  Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

                6.1.Төрийн байгууллага энэ хуулийн 3.1.6-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:  

                            6.1.1.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай3 хуулийн 7 дугаар зүйлд  заасан нийтлэг үүрэг;

                            6.1.2. тодорхой чиглэлээр бодлого боловсруулах, шийдвэр гаргахын өмнө олон нийтийн анхаарал татаж байгаа мэдээллийг нээлттэй болгох, сонирхогч нийгмийн бүлгүүдэд өөрийн бодлого, байр суурийг танилцуулах, хяналтын тодорхой аргыг дэвшүүлэн хэрэгжүүлэх бололцоо олгох зорилгоор харилцан зөвлөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх; 

                            6.1.3.төрийн хяналтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах;

                            6.1.4. төсвийн орлого, түүний зарцуулалт, гадаадын зээл, тусламж, түүний хуваарилалтыг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх;

                            6.1.5. тухайн байгууллагын чиг үүргийн дагуу зөвшөөрөл, эрх олгох, бүртгэл  хийх, хяналт тавих, сонгон шалгаруулалт явуулах зэрэг асуудлыг шийдвэрлэх журмыг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол олон нийтэд ил тод байлгаж, түүнтэй танилцах боломжоор хангах;

                            6.1.6.төрийн албан хаагч бүрийн ажил үүргийн хуваарийг тодорхой болгох, эрхэлж байгаа ажлын онцлогтой нь холбогдуулж түүнд хориглох зүйлийг Төрийн албаны тухай хууль4  болон энэ хуульд заасны дагуу тогтоон мөрдүүлэх;

           

                            6.1.7.төрийн байгууллага нээлттэй, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд тавих хяналтад төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах, мэдээллийг харилцан солилцох, олон  нийтэд мэдээллийг тогтмол хүргэж байх;

                            6.1.8.авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах,  зөвлөгөө  өгөх асуудлыг бүтцийн нэгждээ хариуцуулах;

                            6.1.9.төрийн байгууллага тухайн салбарын албан хаагчийн ёс зүйн дүрмийг батлан гаргахын өмнө Авлигатай тэмцэх газраас санал авах;

                            6.1.10.төрийн байгууллагаас гаргасан шийдвэр  иргэд болон бусад сонирхогч талуудад ойлгомжтой, нээлттэй байх;

                            6.1.11.иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шат дамжлагыг цөөрүүлэх энэ чиглэлээр өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх;

    /Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

                6.1.12.бүрэн эрхийнхээ хүрээнд авлигын шалтгаан нөхцөлийг илрүүлэн тогтоох, тэдгээрийг арилгах, авлигын үйлдлийг таслан зогсоох,  үр дагаварыг нь арилгах арга хэмжээ авах;

                            6.1.13.авлигатай тэмцэх зорилго бүхий төрийн бус байгууллага, иргэдийн сайн дурын хөдөлгөөнийг дэмжих;

    /Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                            6.1.14.энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг төрийн байгууллага, албан тушаалтан биелүүлэх, биелэлтийг холбогдох байгууллагад тайлагнах.

    /Энэ заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

                6.2.Төрийн бүх шатны байгууллагын албан хаагч  нь албан үүргээ гүйцэтгэж байх явцдаа олж мэдсэн авлигатай холбоотой асуудлыг шалгаж шийдвэрлэх нь өөрийнх нь бүрэн эрхэд хамаарахгүй байвал Авлигатай тэмцэх газарт мэдээлнэ.

                6.3.Шүүх, прокурор, цагдаа, Авлигатай тэмцэх газар, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын агентлаг байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно.

                6.4. Энэ хуулийн 6.3-д заасан байгууллагын байранд улс төрийн болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

                6.5.Авлигаас урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж,  байгууллага, иргэн нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9,10 дугаар зүйлд заасан эрх, нийтлэг үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ:

                           6.5.1.төрийн бус байгууллага гишүүнийхээ ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;

                            6.5.2.хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагааныхаа ёс зүйн зарчмуудыг тогтоож, дагаж мөрдөх.

                6.6.Авлигатай тэмцэх  газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй.

    /Энэ хэсэгт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

                6.7.Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг Авлигатай тэмцэх газраас өгсөн саналын дагуу  дахин хянаж  хүчингүй болгох буюу өөрчилнө.

                6.8.Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд  эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.

                6.9.Энэ хуулийн 6.6-д заасныг зөрчсөн албан тушаалтныг шүүгч нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

    /Энэ хэсэгт 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

                7 дугаар зүйл.Хориглох зүйл

    7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно:

    7.1.1.албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх;

    7.1.2.бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлах;

    7.1.3.албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;

    7.1.4.төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах;

    7.1.5.албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах;

    7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах,  хэтрүүлэх;

    7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх;

                            7.1.8.үндэслэлгүйгээр хөрөнгөжих.

    Тайлбар: Албан тушаалтан зургаан сарын албан тушаалын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохыгоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж үзнэ.

    /Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                8 дугаар зүйл.Авлигын тухай мэдэгдэх

    8.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан үүрэг гүйцэтгэх явцдаа олж мэдсэн авлигын талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй мэдээлэх үүрэгтэй.

                        

                8.2.Энэ хуулийн 8.1-д заасан мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй.

    /Энэ зүйлийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

    9 дүгээр зүйл. Өргөдөл, гомдол гаргах,  мэдээлэл өгөх  

                9.1.Иргэн, хуулийн этгээд  авлигын асуудлаар Авлигатай тэмцэх газарт  өргөдөл, гомдол гаргаж,  мэдээлэл өгч болно.

                9.2. Авлигатай тэмцэх газар нь өргөдөл, гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.