Чанарын албаны үйл ажиллагаа

    Чанарын алба нь чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах,үйл ажиллагааг зохион байгуулах, чанар аюулгүй байдалд дотоод хяналт тавих үндсэн үүрэгтэй

     Чанарыг тасралтгүй сайжруулах,үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ

    -       Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан тушаал шийдвэр дүрэм, журмыг мөрдлөгө болгох

     

    -       Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжуудийг мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьх

     

    -        Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг,мэргэжил,хандлагыг сайжруулах сургалт сурталчилгаа, судалгааны ажилуудыг зохион байгуулах, нотолгоонд суурилсан чанар сайжруулах арга хэрэгслүүд, тэргүүн туршлагуудыг нэвтрүүлэн ажиллаж байна.

     

    -       Үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж үйлчилгээ хүргэх зорилгоор сэтгэл ханамжын судалгааг тогтмол авч хэвшүүлэн үр дүнг тооцон ажиллаж байна.