Хөтөлбөр батлах тухай


    МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

    Огноо: 2008/08/04/ Дугаар: 176 Улаанбаатар хот

    Хөтөлбөр батлах тухай
    “Эрүүл мэндийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 72-р тогтоолын 2 дахь заалтыг тус тус үндэслэн, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын удирдлага, хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

    1. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийг нэгдүгээр, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны үлгэрчилсэн дүрмийг хоёрдугаар, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үндэсний болон орон нутгийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг гуравдугаар, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоог дөрөвдүгээр, хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг тавдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
    2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний холбогдох заалтуудаар үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх жил бүрийн төлөвлөгөө гаргаж хэрэгжилтийг ханган ажиллахыг үндэсний болон орон нутгийн зөвлөлд үүрэг болгосугай.
    Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар (Л.Жамбалжав), Мэдээлэл, хяналт-шинжилгээ үнэлгээний газар (С.Энхболд)-т тус тус даалгасугай.

    Эрүүл мэндийн сайд сайд                        /С.Ламбаа/