Чанарын албаны дүрэм батлах тухай /Шадар сайдтай хамтарсан /

    МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

    Огноо: 2012/01/17/ Дугаар: 25 Улаанбаатар хот


    Чанарын албаны дүрэм батлах тухай /Шадар сайдтай хамтарсан /


    Эрүүл мэндийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг үндэслэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, дотоодын хяналтыг эрчимжүүлэх зорилгоор ТУШААХ нь:
    1. “Чанарын албаны дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.
    2. Эрүүл мэндийн чанарын хяналтын зөвлөл, салбар зөвлөл, эрүүл мэндийн байгууллагууд дахь чанарын албад, мэргэжлийн хяналтын байгууллагуудын хамтран ажиллах үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган, энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Д.Гончигсүрэн), МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газар (Н.Гансүх), ЗГХА-Эрүүл мэндийн газар (Ш.Энхбат)-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ЭМЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Д.Жаргалсайхан), МХЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс (Я.Ариунзул)–т тус тус даалгасугай.
    3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2007 оны “Журам батлах тухай” 275, 2010 оны “Эмнэлгийн тусламж үйлчилгээний дотоодын хяналтыг эрчимжүүлэх тухай” 225 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


    ШАДАР САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД


    М.ЭНХБОЛД С.ЛАМБАА
    энд дарж тушаалын эх хувийг үзнэ үү