Параклиникийн тасаг

    Параклиникийн тасаг

    Эмнэлгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 тушаалаар Параклиникийн тасаг  дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.

    1.   Параклиникийн тасгийн эрхлэгч, халдвар судлаач Х.Нурсаби
    2.   Лабораторийн их эмч      Х.Төгсбилэг
    3.   Клиникийн эм зүйч           Д.Цэндсүрэн
    4.   Мэдээлэл зүйч                 Ч.Даваасүрэн

    Үндсэн үйл ажиллагаа

    • Эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явуулахад шаардлагатай лабораторийн шинжилгээ, оношлогоог чанарын өндөр түвшинд хүртээмжтэй хүргэх, үйлчлүүлэгчдэд шинжилгээг стандартын түвшинд хийж дүгнэлт өгөх.
    • Эмнэлгийн тусламж үйлчилгээнд чанарын баталгаатай аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй хангаж, эм, эмнэлгийн хэрэгслийг зориулалтын дагуу, стандартад нийцсэн нөхцөлд хадгалж хугацаа хэтрэлтэнд хяналт тавих.
    • Халдвараас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан цэвэр, аюулгүй орчинд, үйлчлүүлэгчидэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх.
    • Эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүртгэлийн болон тайлангийн маягтын үнэн зөв, бүрэн хөтлөсөн байдалд хяналт тавих, зөрчлийг арилгуулах, арга зүйгээр хангах, эмнэлгийн мэдээ, мэдээллийг нэгтгэх, тайлагнах, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх.