Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх кабинет

    Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх кабинетын үйл ажиллагааны талаар

    Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Харьяа Наркологийн эмнэлэг нь 2002 оноос эхлэн одоог хүртэл Сэтгэл судлалын кабинетын үйл ажиллагааг тогтмол явуулсаар ирсэн.

    Уг кабинет нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний албанд харьяалагддаг бөгөөд Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээний кабинетын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг. Сэтгэл судлалын кабинетын өдөр тутмын үйл ажиллагаа нь тус эмнэлэгт сайн дураараа хэвтэн эмчлүүлэгсэд болон харьяа дүүрэг, эрүүл мэндийн нэгдлээс Илгээх бичгээр хандсан үйлчлүүлэгчдэд дараахь тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

    Үүнд:

    -       Эмгэг сэтгэл судлалын шинжилгээ хийж, дүгнэлт гаргах

    -       Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх

    -       Бүлгийн болон хэсэгчилсэн сэтгэл заслын эмчилгээ

    -       Өвчтөн-ар гэрт хандсан сэтгэл засал эмчилгээ

    -       Гэр бүлийн боловсролын сургалт

    -      Оюун санаа, сэтгэлзүйн боловсролын хичээл

    -      Эрүүл мэндийн боловсрол, сэтгэлзүйн сургалт, яриа таниулга хийх

    -      Хөгжим эмчилгээ

    -      Усан эмчилгээ /гангатай/

    -      Ном эмчилгээ

    -      Давсан эмчилгээ

    -      Хөдөлмөр эмчилгээ /наамал, хатгамал, шигтгээт наамал, мужаан, оёдол гэх/

    -      Уламжлалт аргаар хордлого тайлах, архины дуршил бууруулах эмчилгээ засал

    -       Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах зэрэг эмчилгээнүүд хийгдэж байна.