Хүний нөөцийн албаны дарга Д.Чимгээ

     Тус эмнэлэг нь 36 ажилтантаас Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Наркологийн эмнэлэг нь 36 эмч, ажилтантайгаас сэтгэцийн их эмч -6, лабораторийн их эмч -2, эм зүйч-2,  халдвар судлаач-1, эмнэлгийн мэдээлэл зүйч-1, сувилагч -7, эмнэлгийн бусад ажилтан-16 орон тоотойгоор ажиллаж байна. Манай эмнэлэгт  тэргүүлэх зэргийн их эмч-1, ахлах зэргийн их эмч -2, бакалавр боловсролтой сувилагч-4, дээд боловсролтой бусад ажилтан-6, магистр цолтой эмч, ажилтан -5, ажиллаж байгаа нь тус эмнэлгийн ажилтануудын 50 % нь эрдмийн болон мэргэжлийн зэрэг цолтой, сувилагч нарын 90% нь сэтгэцийн эмгэг судлалын нарийн мэргэшлийг эзэмшсэн байна. 

     Нийт эмч, ажилтануудын маань 70-аас дээш хувь нь 25-45 насны  залуучууд ажиллаж байна.

    Манай хамт олноос Засгийн Газрын шагнал “Алтан гадас” одонтой их эмч -2, ЭМСЯ-ны “Эмнэлгийн тэргүүний ажилтан” цол тэмдэгтэй 6, НЭМГ-ын “Тэргүүний ажилтан” тэмдэгтэй эмч, ажилтан 4 байгаа ба нийт эмч ажилтануудын 80 гаруй хувь ЭМСЯ, Нийслэл болоод бусад газрын шагналаар шагнагдсан. 

    Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн мөрийн хөтөлбөр, Эрүүл Мэндийн Яамны сайдын тушаал, Эрүүл Мэндийн газрын даргын тушаал болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг биелүүлэхэд өөрийн эмнэлгийн үндсэн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2011 оноос нийт эмч ажилтануудын нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр, хүний нөөцийн хөтөлбөрүүдийг  гарган хэрэгжүүлж байна.