Түүхэн товчоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар 1972 онд Сэтгэцийн Клиникийн эмнэлэгтийн дэргэд  “Архинд донтох өвчтэй” хүмүүсийг эмчлэх тасаг байгуулагдсанаар тус Наркологийн эмнэлгийн анхны суурь тавигдсан гэж үздэг. 

    Монгол Улсын Засгийн Газрын 1994 оны 175-р тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 1994 оны 10-р сарын 14- ны өдрийн А/185 тоот захирамжаар 75 ор бүхий  “Архинд донтох өвчнийг албадан эмчлэх эмнэлэг” нэртэй болгон зохион байгуулж, үйл ажиллагааг нь 1994 оны 10-р сарын 20-ноос эхлэн явуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд  Архинд донтох өвчтэй болсон зарим хүмүүсийг албадангаар цагдаагийн хяналтан дор байлгах нийгмийн хэрэгцээ гарсан тул Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1999 оны 10/44 тоот тогтоол болон Нийслэлийн Засаг даргын 1999 оны А/229 дүгээр захирамжаар “Архинд донтох өвчнийг албадан эмчлэх”  эмчилгээний тасгийг өргөтгөн Багахангай дүүрэгт шилжүүлж 100 ортойгоор ажиллуулах болсон юм. Багахангай дүүрэгт байгуулагдсан албадан эмчилгээнд Архинд донтох өвчний 3-р зэрэг, сэтгэц, зан төрхийн гүнзгий өөрчлөлтөнд орсон өвчний төгсгөлийн шатанд байгаа нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан, эрхийн чадамжгүй өвчтөнүүд хамаарагдан эмчлэгддэг болсон. Нөгөө хэсэг болох хэвтэн эмчлүүлэгсэд нь сайн дурын үндсэн дээр архинаас гарахыг хүссэн, ердийн хордлого тайлах, дуршил бууруулах, сэтгэлзүйн эмчилгээнүүд хийлгэх зэрэг энгийн эмчилгээ болон ихэнх үйлчлүүлэгчид нь сэтгэцийн хувьд эрүүл, нийгмийн харилцаанд хэвийн хэмжээтэй оролцдог, ажил эрхэлдэг хүмүүс хамаарагдаж байгаа тул Нийслэлийн засаг даргын 1999 оны 12-р сарын 01-ны өдрийн Б/246 тоот захирамжаар “Архинд донтох өвчнийг албадан эмчлэх” эмнэлгийн сайн дурын эмчилгээний тасгийг нь өргөтгөн сайн дурын үндсэн дээр  эмчлэх болон бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэгчдийг эмчлэх “НАРКОЛОГИЙН ЭМНЭЛЭГ” болгон өөрчлөн зохион байгуулагдсан түүхтэй юм. 

    1999 оны 12-р сарын 01 ны өдрөөс эхлэн Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харъяа “Наркологийн эмнэлэг” гэсэн нэртэйгээр Төрөл бүрийн мансууруулах дон, хорын дон, архинд донтох өвчтөнг хэвтүүлэн эмчлэх,архи, мансуурах төрөл бүрийн донгоос гаралтай солиорол, зарим эмгэгийг эмчлэх ба мансуурах төрөл бүрийн донг богино хугацаанд оношлох, эмчлэх, сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээг явуулах чиглэлээр ажиллаж байна.