Даргын мэндчилгээ

    Хүндэт үйлчлүүлэгч та бүхнийг Баянгол дүүрэгт байрлах Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Наркологийн эмнэлэгт тавтай үйлчлүүлэхийг урьж байна. Манай эмнэлэг нь 46 жилийн түүхтэй бөгөөд нийслэлийн хүн амд архи,тамхи, хар тамхи, сэтгэц нөлөөт эмийн хараат байдал зан үйлийн донтох эмгэгтэй үйлчлүүлэгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч хэвтүүлэн эмчлэх, сэтгэц нийгмийн сэргээн засах тусламжийн төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тусгай чиг үүрэгтэй төрийн байгууллага юм. Манай эмч мэргэжилтнүүдийн баг өөрсдийн мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэн, донтолтын эмгэгийг хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, үйлчилгээний загварчлалыг нэвтрүүлэн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар зорин ажиллаж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр манай эмнэлэг “Маш сайн” гэсэн үнэлгээ авсныг та бүхэнд дуулгахад баяртай байна. Цаашид Ази, Европын хөгжилтэй орнуудын жишигт хүрэхийн тулд нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээг, нөхөн сэргээх, сэтгэл зүйн тусламжийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

    Хүндэтгэсэн, Эмнэлэгийн Дарга Д.Ганбат, Сэтгэцийн ахлах зэргийн их эмч, АУ магистр,Сэтгэл засалч